Үйлчилгээний нөхцөл

1. autozar.mn сайтанд ижил зураг болон утгатай зарыг 1 өдөрт 1 -ээс дээш олон удаа оруулж хэрэглэгчдийг залхаах, ангиллыг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд таны оруулсан зар устгагдах, утасны дугаар блоклогдож болзошгүйг анхааруулж байна.

2. autozar.mn сайтанд бусдын нэр хүндэд халдсан, биеэ үнэлэх, танилцах, санхүү авах, өгөх, садар самуунд бусдыг уруу татсан, сурталчилсан, гадаадын элчингийн визэнд зуучлах, банкны баталгаа гаргах, хууль бус бичиг баримт, үнэмлэх гаргах, хориотой амьтдын эд эрхтэн худалдах зэрэг хууль бус бусад зар санаатайгаар цацвал таны утасны дугаар, IP хаяг блоклогдож Цагдаа болон бусад хуулийн байгууллагын хяналтанд бүртгэгдэн шалгагдах болсныг мэдэгдэж байна.

3. Зар өгөхдөө Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталж гаргасан 700 гаруй зүй бус үг, хэллэгүүдийг хэрэглэхгүй байх. Хэрэв оруулвал тухайн үг, хэллэгийг хасах болно.

4. Авто машин импортлогч, борлуулагч, зуучлагч байгууллагуудад сайтын хэмжээнд өдөрт 1 зар тавихыг зөвшөөрнө. Жишээ нь машин борлуулагч компани Автомашин дотор дэд ангилал болгонд зар оруулахыг хориглоно. 1-с дээш удаа тавьж буй тохиолдолд уг зарууд устгагдаж утасны дугаарууд бүгд блоклогдоно.

Хэрэв таны утас блоклогдсон тохиолдолд 15,000 төгрөгний торгууль төлж дугаараа сэргээлгэх боломжтойг анхаарна уу.

Цагдаагийн Ерөнхий газар,
Шударга өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газар,
autozar.mn сайт