Хөдөлгүүрийг арчлах хамгийн эхний арга хэмжээ юу вэ?

Дотоод шаталтын хөдөлгүүрт хэрэглэгддэг бүх төрлийн тосонд 3-8 төрлийн чанаржуулах хольц хольдог бөгөөд уг хольц нь тодорхой хугацаанд чанараа алддаг. Энэ хугацаа нь хөдөлгүүрийн хийцийн онцлог, ашиглалтын горимтой холбоотой өөр өөр байна.
Хөдөлгүүрт муу тостой хэт удаан явснаас тосны өөрийнх нь хэрэглэгдэх нормоос даван түлшний дутуу шаталт тосонд хуримтлагдаж утаа тортогны хаг үүсэх, мөн моторын эд ангиудын хоорондын үрэлтээс ялгарч гарах төмрийн ялтас, агаарын хоолойгоор дамжин орох тоос шорооны бохирдол ихээр үүсдэг.

Үүнээс үүдэн нилээд дийлэнх тохиолддог бэрхшээл нь :
- Бохирдолттой хөдөлгүүрээс гарч буй моторын тосоор дамжин хөдөлгүүрийн эд ангиуд болох поршин, клапан , моторын холхивчнууд бохирдож үрэгдэх хөдөлгүүр бүрэн эргэлтээр тосолж чадахгүйд хүрнэ.
- Тосны физик химийн чанар нь маш түргэн алдагдаж, тослох чанар нь буурснаар эд ангиудын элэгдэл түргэснэ
- Моторын динамик ажиллагаа буурч, ашиглалтын хугацаа эрс багасна
- Хэдийгээр хуучин масло фильтрээ солихдоо мотор угаагчаар цэвэрлэхгүйгээр шинэ тосыг сольж болох боловч, моторын дотор талд хуралдан тогтсон тортог нагаар үлдэж шинэ масло фильтр хийхэд мотор зохих ёсоор ажиллаж чадахгүй бөгөөд шинэ тос сольсон үр дүн нь гарахгүй эргээд маш түргэн хугацаанд бохирдох боломжтой байдаг.
Үүнээс сэргийлэх гол арга нь хөдөлгүүрийг тогтмол хугацаанд угааж цэвэрлэх ажиллагаа юм.