TOП 150 шалгаруулалтад Моннис Групп ТОП 10 компанийн нэгээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран жил бүр зохион байгуулдаг оны шилдэг аж ахуйн нэгжүүдийн ТОП 150 ААН шалгаруулах ёслолд Моннис Групп 10 дахь жилдээ амжилттай оролцож үндэсний ТОП 10 аж ахуйн нэгээр шалгарлаа.

ТОП 150 ААН-ийг шалгаруулахад тухайн жилд улсад төлсөн татвар, борлуулалтын хэмжээ, шинээр бий болгосон ажлын байрны тоо, санхүүгийн үзүүлэлтүүд болон нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажил зэргийг үндсэн шалгуур болгон авч үздэг байна. 

Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас 2013 онд Моннис Групп улсын төсөвт 49,7 тэрбум төгрөгийн татвар төлсөн, 200 орчим шинэ ажлын байрыг бий болгосон, нийгмийн хариуцлагын чиглэлээр 16 томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн үзүүлэлтээрээ үндэсний ТОП 10 компанийн нэгээр шалгарлаа. 

2013 онд Моннис Группын үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн тохиож, өнгөрсөн 15 жилд хийж бүтээснээ дүгнэн, ирээдүйд хийх их бүтээн байгуулалтын төслүүдийн суурийг тавьсан онцлог жил байсан юм. 

Тус жилд Моннис Группын ажилтануудын санаачлага, оролцоогоор үйл ажиллагаа явуулдаг “Гэгээлэг Маргаашийн төлөө” ТББ байгуулагдаж хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол, ахмадын сайн сайхан, байгаль орчныг хамгаалахын төлөө, хүмүүнлэгийн чиглэлээр 16 цогц үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Моннис Групп Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулах Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд манлайлан оролцож, одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 14 хорооны гэр хорооллын бүст 120 хашаа, 270 орчим өрхийг түр орон сууцанд нүүлгэн шилжүүлж, орон сууцаар хангаж буй билээ. Тус гэр хорооллын бүст ойрын ирээдүйд 10 000 орчим иргэний амьдралд бодьтой өөрчлөлт ирж, орчин үеийн орон сууц, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв бүхий цогцолбор хороолол сүндэрлэх юм. 

Моннисчууд бид нийт ард түмнийхээ хамтын хүсэл эрмэлзлэлийг нэн тэргүүнд тавьж, дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлагыг эх орондоо нутагшуулж, үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад манлайлан оролцож, харилцагч, үйлчлүүлэгч, хамт олныхоо амьдралд ҮНЭ ЦЭНИЙГ ЦОГЦЛООН ажиллах болно. 

МОННИС ГРУПП | ҮНЭ ЦЭНИЙГ ЦОГЦЛООНО