Nissan PATROL Y62 гольфын нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа

Моннис Моторс ХХК-аас Монголын гольфын холбоотой хамтран Nissan PATROL Y62 гольфын нээлттэй тэмцээнийг 2014 оны 7-р сарын 5-ны өдөр Скай Ресорт дахь МТ Богд гольфын клубт амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 72 тамирчин 18 нүх тоглон 7 төрөлд өрсөлдлөө. 

Энэ жилийн тэмцээнд 1,2,3-р байрны төлөө тамирчид оноо тэнцсэн тул 2 удаа Play off зохиогдож ялагчуудаа тодруулсан нь гольфийн тэмцээний ховорхон тохиолдол болж өнгөрсөн юм. 

4 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнд 1-р байранд Д.Өлзийдэлгэр, 2-р байранд Жүнг Бёнг Сү, 3-р байранд Б.Мөнхбаатар, Handicap төрлийн 1-р байранд Э.Гангамөрөн, 2-р байранд Н.Хатанбаатар, LONGEST төрөлд Ким Жаэ Сү, NEAREST төрөлд  Д.Жаргалсайхан нар авч цом, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа. 

Nissan PATROL Y62 гольфын тэмцээнд нэг цохилтоор бөмбөг оруулсан тамирчинд 53 сая төгрөгийн үнэтэй Nissan Juke автомашиныг шагнал болгон өгөхөөрөө онцлогтой байв. 

Моннис Моторс ХХК нь Монголын гольфын спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж жил бүр уламжлал болгон Nissan PATROL Y62 гольфын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Nissan PATROL Y62 гольфын тэмцээний нэрний хувьд Ниссан Патрол нь хурд хүч, бартаат замыг туулах чадвараараа 16 жилийн турш Монголчуудад танигдсан, хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан автомашин бөгөөд өдгөө Моннис Моторс ХХК нь 6 дахь үеийн буюу хамгийн сүүлийн үеийн загвар PATROL Y62 автомашиныг дэлхий нийттэй зэрэгцэн Монголын зах зээлд худалдаалж байгаа учир ийнхүү тус тэмцээнийг нэрлэжээ.