Nissan PATROL GRX. Бартаат замын ХААН!

Бартаат замын хаан

Патрол бол Ниссаны хамгийн нэр хүндтэй загваруудын нэг юм. Ниссан Патролыг 110 гаруй улс оронд хүмүүс амьдрал ахуйнхаа салшгүй нэг хэсэг, ажил хөдөлмөрийн үнэнч туслахаа болгон ашиглаж байна. Патролоор хөрст дэлхийн хаана ч очиж болох чадварыг нь үнэлж, дэлхий нийтээрээ түүнийг “БАРТААТ ЗАМЫН ХААН” хэмээн хүлээн зөвшөөрдөг. Цаг уурын эрс тэс нөхцлийг үл харгалзан, бартаат замыг туулах чадвар, зардал багатай хялбар хэрэглээ, тэнцвэртэй, найдвартай байдлыг нь үнэлж даян дэлхийн сайн сайхан, эв нэгдэл, энхийн төлөө ажиллаж буй НҮБ, хүмүүнлэг, олон улсын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд, АНУ, Япон, Европын өндөр хөгжилтэй орнууд цэрэг, батлан хамгаалахын салбар, бүтээн байгуулалтын талбартаа Ниссан Патролыг ажлын үнэнч туслахаа болгон хэрэглэж байна. Патрол нь 4-6 жил тутамд загварын сайжруулалт, 8-10 жил тутамд загварын шинэчлэлт хийдэг.

Хамаарах тэнхлэг

Хамаарах тэнхлэг нь бартаат замын автомашины хувьд хамгийн тохиромжтой, бат бөх байдаг юм.

Аюулгүй байдал

- Жолооч болон   зорчигчийн аюулгүйн дэр

- Бүхээгийн хажуугийн   давхар бэхэлгээ

- Тоормозны ABS систем

- Жолооны хүрдэн дээрх  хөгжимний тохиргоо,   хурд цоожлогч

- Давхар нарны хаалт

- Тод тусгал бүхий галоген  их гэрэл, манангийн гэрэл

Хөдөлгүүр

TB48DE нь 4759сс багтаамж бүхий 6 цилиндртэй, 24 хавлагат бензин хөдөлгүүр юм.

Дээд.хүч: 185 кв/4800/МХ/мин, 206 кв/4800 /МХ/мин

Дээд эргүүлэх хүч:      420нм/3600 мин,  451 нм/3600 мин

TB48DE нь хамгийн найдвартай бат бөх ба хурд авах хугацаа хамгийн богино, хүчирхэг хөдөлгүүр юм.

Шатахуун зарцуулалт нь шулуун замд 13,бартаат замд 18 л.

Шатахууны нэмэлт савтай учраас зогсолтгүй 1200 км замыг туулах боломжтой.