9-р сарын 1-нээс мөрдөгдөх ЗХАБТХуулийн заалтууд

                    

Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхийг хориглосон

9-р сарын 1-нээс мөрдөгдөх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтууд. Хуулийн гол санаа бол Хөдөлгөөний удирдлагын төв Авто замын газрын функц руу бүхэлдээ шилжиж байгаа гэсэн үг юм.

Тэгэхээр шинэчилсэн найруулга бүхий хууль хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.

Зөрчил гаргасан иргэнд 9,600₮-1,000,000₮ хүртэлх мөнгөн торгууль ногдуулна.

Уг хуульд замын хөдөлгөөнд оролцож буй дүрэм зөрчсөн ЯВГАН ЗОРЧИГЧ болон ЖОЛООЧ нарт хүлээлгэх торгуулийн хэмжээг өндөрсгөн тэдэнд ноогдуулах хариуцлагыг чангатгажээ. Өмнө нь мөрдөж байсан хуулиар зөрчил гаргасан зорчигчдод хүлээлгэх хариуцлагыг /санкци/ сонгон хэрэглэдэг байсан бол шинэ хуулиар 9,600₮ төгрөгөөс 1 сая хүртэлх мөнгөн торгууль ногдуулах юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс торгуулийн хэмжээ шалтгаалахаар болов.

Өмнө мөрдөж байсан хуулинд 100₮-10,000₮ гэх байдлаар торгуулийн мөнгөний хэмжээг тодорхой зааж өгсөн бол шинэ хуулинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-тэй уялдуулан тогтоожээ. Зөрчил гаргасан тохиолдолд ХХДХ-ний тэдэн хувь, ХХДХ-г тэд дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ихсэх тусам торгуулийн мөнгөн дүн нэмэгдэх юм. Мөн энэ хуулинд замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхийг хориглосон байгаа. Жишээ нь, Тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөг буюу 9,600₮ торгоно. Өмнө нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар тус хэсгийг зохицуулж, жолоо барих үедээ гар утсаар ярьсан бол 5,000₮-10,000₮ мянган төгрөгөөр торгож байсан юм.

Ядарсан жолооч 48,000₮ торгуулна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол ХХДХ-ний 25% буюу одоогийн мөрдөж буй ХХДХ-гээр тооцвол 48,000₮-р торгох шийтгэл хүлээлгэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10% буюу 19,200₮-р торгох шийтгэл хүлээлгэнэ гэж заажээ. Жолооч нарыг хэдэн цагт анх ажилд гарсан, хэдэн цаг тасралтгүй жолоо барьснаар нь үүнийг тооцох аж. Жолооч нарын замын хуудсан дээр ажилд гарсан цаг минутыг нь зааж өгсөн байдаг тул ингэж зохицуулах аж. Ялангуяа хот хоорондын, хүн болон ачаа тээвэрт, бас урд болон хойд хөршөөс орж ирж байгаа транзит тээвэр хийж байгаа жолооч нарыг шалгах ингэж шалгана. Гэхдээ энэ нь бүх тээврийн хэрэгсэлд хамаатай.

Согтуугаар жолоо барьсан бол 2 жил жолоо барихыг хориглоно.

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол сонгох заалтгүйгээр 2 жилээр эрхийг нь хасч, 1 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Ингэхдээ согтууруугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384,000₮-р торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах юм.

Түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувь буюу 96 мянган төгрөгөөр торгоно. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384-768 мянган төгрөгөөр торгож, 7-30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ. Хэрэв энэ зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах юм.Өмнө нь дагаж мөрдөж байсан 1992 онд баталсан Захиргааны хариуцлагын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд ямар нэгэн байдлаар торгох шийтгэл байдаггүй байлаа. Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөг буюу 9,600 төгрөгөөр торгоно.

Жолооч нар дуут дохиог дураараа ашиглахааргүй боллоо

Тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох юм. Харин баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх буюу 19,200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Жолооч нар дуут дохиог дураараа ашиглахаа болих нь. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн /түргэн тусламж, гал унтраах, аврах алба, цагдаагийн албаныхаас бусад/ жолоочид замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх төгрөгөөр /19,200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

Хамгаалах бүс хэрэглээгүй бол 9,600 төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Тодруулбал, 9,600 төгрөгөөр торгуулна. Бас мотоцикль, мопедын жолооч болон мотоциклоор зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол мөн адил хэмжээний торгуулийн шийтгэл хүлээх юм.

Гарцаар заавал гарахгүй бол 19,200 төгрөгийн торгуультай

Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх төгрөгөөр торгох буюу 19,200 төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээлгэнэ. Харин явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай тэнцэх буюу 48 мянган төгрөгөөр торгоно. Мөн Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар буюу явган хүний зам, хөвөөгөөр явсан, эсвэл цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, тэдний хооронд байр эзэлсэн бол дээр хэлсэнчлэн торгуулна. Өмнөх хуулиар бол 100₮-8,000₮-р торгодог байсан юм.

Урсгал сөрвөл 96,000₮ торгоно.

Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50% буюу 96,000₮-р торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

Дугаарын зөрчилтэй бол 48,000₮ торгуультай

Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэрэг шалтгаанаар үзэгдэх байдал нь муудсан, эсвэл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг нь хураана. Иргэнийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25% тэнцэх хэмжээ буюу 48,000₮-р, хуулийн этгээдийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192,000₮-р торгох шийтгэлтэй.

Харин Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50% тэнцэх хэмжээ буюу 96,00 төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 384,000₮-р торгоно. Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 192,000₮-р торгоно. Мөн 1 жилийн хугацаагаар эрхийг нь хасах, хуулийн этгээдийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960,000₮-р торгохоор болжээ.

Шинэ зар
2021 Хятад Dong Feng
35 сая ₮
6 цаг 57 минутын өмнө
2023 Хятад Dong Feng
10,000 ₮
6 цаг 57 минутын өмнө
2023 Хятад Dong Feng
17,000 ₮
6 цаг 57 минутын өмнө
2023 Хятад Ковш
13,000 ₮
6 цаг 57 минутын өмнө
2023 Хятад Faw
20,000 ₮
6 цаг 58 минутын өмнө
2023 Хятад Faw
16,000 ₮
6 цаг 58 минутын өмнө
2005 Toyota Prius 20
14.6 сая ₮
2024-04-23 12:10
2011 Toyota Prius 41
22.5 сая ₮
2024-04-21 23:44
2011 Toyota Prius 41
22.5 сая ₮
2024-04-21 23:28
2016 Toyota Prius
19.3 сая ₮
2024-04-20 22:13
2012 Toyota Prius 30
24.5 сая ₮
2024-04-20 22:03
2013 Toyota Corolla
21 сая ₮
2024-04-19 23:05
2019 Kia Sorento
78,000 ₮
2024-04-19 10:29
2004 Toyota Prius 20
12 сая ₮
2024-04-19 09:53
2016 Хятад Faw Truck
70 сая ₮
2024-04-19 09:20
2012 Хятад North Benz самосвал
25 сая ₮
2024-04-19 09:20
2012 Хятад Индүү
125 сая ₮
2024-04-19 09:20
2013 Хятад Самосвал
45 сая ₮
2024-04-19 09:19
2013 Хятад Ковш
32 сая ₮
2024-04-19 09:18
2005 Hyundai Starex
5.9 сая ₮
2024-04-19 09:16
2012 Хятад Ковш
67 сая ₮
2024-04-19 09:15
2017 Chevrolet Trailblazer
89,000 ₮
2024-04-17 22:24
2017 Chevrolet Trailblazer
89,000 ₮
2024-04-17 22:12
2002 Toyota Crown
7.5 сая ₮
2024-04-17 20:55
2019 Nissan Patrol
185 сая ₮
2024-04-17 15:31
2010 Toyota Sai
18.5 сая ₮
2024-04-17 10:52
2011 Toyota Prius 41
28 сая ₮
2024-04-16 19:21
2011 Toyota Prius 41
27.5 сая ₮
2024-04-16 19:10
1990 Toyota Allex
30,000 ₮
2024-04-16 18:05

сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Yгэн зар

Хуудсын эхэнд