УЛСЫН ҮЗЛЭГТ ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?

                  

Монгол улсад ашиглаж байгаа автомашины 90% нь олон жил ашиглагдсан хуучин автомашин байдаг ба жолооч автомашин эзэмшигчид үзлэгийн талаар ойлголт бага байдгаас автомашин нь үзлэгт тэнцэхгүй давтан үзлэгт орж цаг заваа гарздах тохиолдол их гардаг. Тэгвэл автомашинаа нэг удаагийн оролтоор тэнцэхэд юуг анхаарах, хэрхэн төвөгшил багатайгаар үзлэгтээ орох талаар зөвлөгөөг хүргэж байна. Үзлэгт тэнцэхгүй байх хамгийн түгээмэл тохиолдлуудын болон тэдгээрийг хэрхэн зөв шийдвэрлэх талаар дараах 3-н зааварчилгааг та анхааралтай уншаад бэлтгэлээ хийгээрэй.

1. АВТОМАШИНЫ ТАТВАРАА ТӨЛӨХ

Улсын үзлэгт орохын өмнө автотээврийн хэрэгслийн татвар төлсөн эсэхийг шалгадаг тул үзлэгт орохоос өмнө тухайн жилийнхээ татварыг төлсөн эсэхээ шалгаарай.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор дараах хуваарийн дагуу татвараа төлөх ёстой.

  • 1, 6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард
  • 3, 8 тоогоор төгссөн бол Гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард
  • 5, 0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард

Автомашин эзэмшигч бүр дараах 3 төрлийн татварыг төлдөг. 

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Агаарын бохирдолын төлбөр
  • Автозам ашигласны төлбөр
    Татварыг харъяа дүүргийнхээ татварын албанд төлөх ба албан татварын хувь хэмжээний дэлгэрэнгүйг ЭНЭ хаягаар орж хараарай.

                              

2. ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛД ХАМРАГДСАН БАЙХ

Монгол улсын Жолоочийн даатгалын тухай хуулиар тээврийн хэрэгсэл өмчлөгч, тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч жолооч бүр уг даатгалд хамрагдсан байх ёстой гэж заасан байдаг. Та жолоочийн хариуцлагын даатгалд дараах суурь хураамжийг жил бүр төлнө.

3. АВТОМАШИНЫ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХ

  • Бичиг баримтын зөрчилгүй байх
    Үзлэгт орохоор ирэгсдийн хамгийн их зөрчлийн нэг нь бичиг баримтын зөрчил байдаг. Автомашины шилжилт хөдөлгөөний бүртгэл, арлын дугаар, эзэмшигчийн нэр, өнгө зэрэг зөрөх, тэмдэглэл хуучирч уншигдахгүй байх гэх мэт. Та бичиг баримтын зөрчилгүй байхын тулд автомашины гэрчилгээ, эзэмшигчийн иргэний үнэмлэх зэргийг авч ирэх, мөн бичиг баримттай холбоотой ямар нэгэн өөрчлөлт орсон тохиолдолд Авто тээрийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтэст холбогдох тэмдэглэлийг хийлгээрэй.
  • Аюулгүй байдлын иж бүрдлийг хангах
    Галын хор, Эмийн сан, Ослын тэмдэг. Эдгээр зүйлсүүд автомашинд болон жолооч нарт заримдаа байдаг заримдаа байдаггүй, харин техникийн үзлэг эхлэнгүүт бүрэн болгож бүрдүүлэх гэж яарцгаадаг. Уг нь бол зөвхөн шалгагч байцаагчид үзүүлэх зориулалттай бус таны автомашинд заавал байж зарим тохиолдолд аминд орох зүйлүүд юм шүү.
  • Автомашины өнгө үзэмж
    Үзлэгийн шалгуурын стандартад 10см ээс их өнгө үзэмж муутай, будаг халцарсан, ханзарч урагдсан тохиолдолд өнгө үзэмж муутай гэж үздэг.
  • Автомашины техникийн бүрэн бүтэн хэвийн ажиллагаа
    1. Салон доторх төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа
    2. Шил, толины бүрэн бүтэн байдал түүний хэвийн ажиллагаа
    3. Цахилгаан тоноглол, гэрлийн тусгал, гэрэл лампын бүрэн байдал, сигнал, хамгаалалтын бүсний хэвийн ажиллагаа
    4. Явах ангийн дуу чимээ тоормосны хэвийн ажиллагаа
    5. Тэнхлэг тохиргоо, дугуйн хээ, хийн даралт жигд эсэх
    6. Моторын дуу чимээ, Утааны хэмжээ хэвийн эсэх
  • Таны автомашинд дээрх эд ангиуд хэвийн зөв ажиллаж байгаа эсэхийг өөрсдөө болон мэргэжлийн хүмүүсээр шалгуулж засуулаад очвол цаг завыг хэмнэж нэг удаагийн оролтоор тэнцэх болно.

Эцэст нь хэлэхэд Авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг нь зөвхөн шалгуулахын тулд очдог газар биш жилд 1 удаа таны автомашины жолооч зорчигчдын тав тахтай зорчих, байгаль орчинд үзүүлэх хорт нөлөөллийг бууруулах, автомашины аюулгүй байдлыг хангах зэрэг олон сөрөг үр дагаврыг бууруулахын тулд үзэж оношлож өгч байгаа үйл ажиллагаа гэдгийг зөвөөр хүлээн авч үзлэгт тэнцээгүй тохиолдолд засаж сайжруулах арга хэмжээ аваарай.

Аюулгүй байдлын иж бүрдэл

Шинэ зар
2010 Toyota Prius
25.5 сая ₮
9 цаг 56 минутын өмнө
2014 Toyota Prius 30
27 сая ₮
17 цаг 53 минутын өмнө
2013 Toyota Prius 41
33.5 сая ₮
17 цаг 54 минутын өмнө
2016 Toyota Prius
31.5 сая ₮
17 цаг 54 минутын өмнө
2016 Toyota Prius
30 сая ₮
17 цаг 55 минутын өмнө
2017 Toyota Landcruiser Prado 150
105 сая ₮
17 цаг 55 минутын өмнө
2015 Toyota Harrier
62 сая ₮
17 цаг 55 минутын өмнө
2018 Toyota Corolla Fielder
24.5 сая ₮
2024-03-28 00:41
2015 Toyota Corolla Fielder
23.8 сая ₮
2024-03-28 00:30
2023 Toyota Harrier
75,000 ₮
2024-03-27 20:52
2023 Toyota Harrier
75,000 ₮
2024-03-27 20:49
2018 Renault Safrane
29,000 ₮
2024-03-26 18:20
2018 Renault Safrane
29 сая ₮
2024-03-26 18:09
2013 Toyota Prius 41
23,000 ₮
2024-03-25 14:00
2010 Toyota Sai
22,000 ₮
2024-03-25 12:54
2011 Toyota Prius 41
23,000 ₮
2024-03-23 14:30
2018 Ford Escape
48,000 ₮
2024-03-23 10:50
2023 Хятад Dong Feng
10,000 ₮
2024-03-22 09:47
2023 Хятад Dong Feng
17,000 ₮
2024-03-22 09:47
2023 Хятад Ковш
13,000 ₮
2024-03-22 09:47
2023 Хятад Faw
20,000 ₮
2024-03-22 09:47
2021 Хятад Dong Feng
35 сая ₮
2024-03-22 09:47
2010 Toyota Hiace
38,000 ₮
2024-03-21 17:50
2019 Mitsubishi Outlander
30,000 ₮
2024-03-20 09:53
2009 Toyota Rav 4
15.5 сая ₮
2024-03-19 11:06
2004 Lexus LX470
57.5 сая ₮
2024-03-19 10:53
2009 Toyota Rav 4
15.8 сая ₮
2024-03-19 10:45
2012 Хятад Ковш
67 сая ₮
2024-03-18 13:28
2006 Hyundai Porter
2 сая ₮
2024-03-18 13:17

сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Yгэн зар

Хуудсын эхэнд