Хөдөлгүүрийн тосны төрөл болон ангилал

            

Хөдөлгүүрийн найдвартай асаалт болон удаан эдэлгээг хангахын тулд тухайн хөдөлгүүрийн бүтэц, зуурамтгай чанараараа орчны температурт тохирсон хөдөлгүүрийн тосыг хэрэглэх шаардлагатай. 

Тухайн автомашиныг үйлдвэрлэгчээс гаргасан зааварт ямар төрлийн тос хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Автомашинууд нь хөдөлгүүрийн бүтэц, моторын хүчин чадлаас хамаарч өөр өөр төрлийн тос хэрэглэнэ.

Зуурамтгай чанар гэдэг нь тосны молекулын гадаргуунуудын дотоод үрэлтийн чанарыг илэрхийлж байгаа үзүүлэлт юм. Энэ чанар нь температур ихсэх тутам багасч, багасах тутам ихэсдэг. Өндөр температуртай үед уурамтгай чанар хэт бага бол тосолгооны систем дэх харилцаж буй гадаргуунуудын тосны плёнкны бат бэх чанар ба систем дэх даралт шаардлагатай хэмжээнд хүрдэггүй. Харин өвлийн улиралд тосны зуурамтгай чанар хэт их бол стартер нь тахир голыг эргүүлж чадахгүйгээс хөдөлгүүрийг асаах боломжгүй ба асаасан тохиолдолд эхний хэдэн минутад тосны дутагдалд орж тосолгооны системээр тос явахгүй гэсэн үг юм.

Дээрх нөхцөл байдлуудтай уялдаж, хөдөлгүүрийн тосыг зуурамтгай чанараар нь:

- Өвлийн
- Зуны
- Бүх улирлын гэж ангилна.

 Өвлийн тос

Зуурамтгай чанар багатай учир хүйтэнд асаалтыг хялбар болгодог боловч зуны улиралд хөдөлгүүрийн тосолгоог найдвартай хангаж чаддаггүй.

 Зуны тос

Зуурамтгай чанар өндөр учир хөдөлгүүрийг өндөр температурт найдвартай тосолдог боловч агаарын температур 0°С болон түүнээс доош үед хөдөлгүүрийн хүйтэн хаалтыг хангаж чаддаггүй.

 Бүх улирлын тос

Бага температурт зуурамтгай чанараараа өвлийнх шиг, өндөр температурт зуны шинж чанарыг агуулсан тосыг хэлнэ. Тусгай нэмэлт хольц хийж өгснөөрөө хүйтэнд царцдаггүй, халуунд хэт шингэн болдоггүй чанарыг бий болгосон онцлогтой.

 Ашиглалтын шинж чанараар нь:

- Элэгдлийн эсрэг
- Хөдөлгүүрийг цэвэрлэх
- Исэлдэлтийн эсрэг
- Зэврэлтийн эсрэг
- Дулаан хадгалалт болон бусад шинж чанараар харьцуулж зэрэглэлийг тогтоодог.

 Тосны төрлөөр нь:

Тухайн тосны ашиглалтын шинж чанарыг сайжруулахад хэрэглэдэг хольцыг хийсэн үндсэн тосноос хамаарч:

- Минерал
- Синтетик
- Хагас синтетик гэж хуваадаг.

Минерал тос гэж нефтийг боловсруулах замаар гаргаж авсан тосыг хэлнэ. Синтетик тос гэж синтезийн аргаар гаргаж авсан тосыг хэлнэ. Гаргаж авдаг технологоос шалтгаалж, минерал тос нь харьцангуй хямд боловч хэрэглэх температурын үйлчлэх хүрээ нь бага байдаг. Харин синтетик тос нь гаргаж авдаг технологийн процесс нарийн учир өндөр үнэтэй боловч чанарын хувьд онцгой сайн, зуурамтгай чанар нь температураас хамаарч өөрчлөгдөх нь бага байдаг.

 

Ангиллаар нь:

SAE, API, ACEA, ILSAC гэж ангилдаг. Ангилал SAE нь хөдөлгүүрийн тосыг АНУ-ын автомашины инженерүүдийн нийгэмлэгээс зуурамтгай шинж чанараар зэрэглэл тогтоосныг хэлнэ. Өвлийн тосыг W (англиар Winter-өвөл) үсгээр тэмдэглэдэг.

Ангилал дахь тоо ихсэх тутам тосон дахь зуурамтгай чанар ихэсдэг.

Өвлийн ангилал: SAE OW, SAE 5W, SAE 10W, SAE 15W, SAE 20W, SAE 25W
Зуны ангилал: SAE 20, SAE 30, SAE 40, SAE 50, SAE 60
Бүх улирлын: SAE 10W-30, SAE 15W-40 гэх мэт байна.

Ангилал API нь америкийн нефтийн институтээс гаргасан ангилал юм.

Бензин хөдөлгүүрт: SA, SB, SC, SD, SE, SF, SG, SH, SJ, SL
Дизель хөдөлгүүрт: CA, CB, CC, CD, CD-2, CE, CF, CF-2, CF-4, CG-4, CH-4,
S - бензин хөдөлгүүртэй суудлын автомашин, бага оврын автобус, жижиг ачааны машинуудад зориулсан ангилал.

C - дизель хөдөлгүүртэй том оврын автобус, ачааны автомашин, хөдөө аж ахуйн болон зам барилгын машинуудад зориулсан ангилал.

Ангиллыг латин цагаан толгойн хоёр үсгээр тэмдэглэнэ. Эхний (S ба C) үсэг нь төрлийг, хоёр дахь үсэг нь ашиглалтын шинж чанарын түвшинг заадаг. Хоёр дахь үсэг цагаан толгойн дарааллаар ихсэх тутам ашиглалтын түвшингийн үзүүлэлтүүд сайжирдаг. SL ангиллын тосыг 2001 оноос хийж эхэлсэн бөгөөд SJ ангиллын тосноос исэлдэлт болон элэгдэлтийн эсрэг шинж чанараараа илүү бөгөөд ууршилт бага байдаг. Универсаль тос нь бензин болон дизель хөдөлгүүрт аль алинд нь таардаг бөгөөд API SG/CD, API SJ/CF гэх мэтээр тэмдэглэгдэнэ.

Ангилал – АСЕА Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан ангилал бөгөөд 3 төрөл байдаг.

А - бензин хөдөлгүүртэй автомашинд зориулсан /A1-98, A2-96 ба А3-98/
В - дизель хөнгөн тэргэнд зориулсан /В1-98, В2-98, В3-98, В4-98/
Е - дизель ачааны тэргэнд зориулсан /Е1-96, Е2-96, Е3-96, Е4- 99 ба Е5-99/
Сүүлчийн хоёр тоо нь үйлдвэрлэгдсэн оныг заана. Өнөө үед Е1-96 хэрэглэгдэхгүй байгаа бөгөөд дараагийн ангиллын тосыг хэрэглэж байна. Хэрэглэх болбол автомашин үйлдвэрлэгчийн зааварт заасан тохиолдолд болно.
Ангилал: - ILSAC Тосолгооны материалын стандарт зөвшөөрөл олгох олон улсын холбоо /ILSAC/, Японы автомашин үйлдвэрлэгчдийн холбоо /JAMA/, Америкийн автомашин үйлдвэрлэгчдийн холбоо /ААМА/ хамтарч энэ ангиллыг гаргасан. Бензин хөдөлгүүртэй автомашинд зориулсан GF-1, GF-2, GF-3 гэсэн 3 ангилал байдаг бөгөөд API-н SL-тэй GF-3 шинж чанараараа адилхан байдаг.

Онцлох зар
1999 Daewoo Lacetti
182,000 км
3,500,000₮
Шинэ зар
2006 Lexus LX470
37,000 ₮
1 цаг 4 минутын өмнө
2002 Toyota Corolla
6.5 сая ₮
1 цаг 9 минутын өмнө
2 сая ₮
1 цаг 19 минутын өмнө
900,000 ₮
1 цаг 20 минутын өмнө
1999 Kia Ceres
6.2 сая ₮
1 цаг 44 минутын өмнө
2009 Nissan X-trial
18 сая ₮
2 цаг 29 минутын өмнө
2009 Hyundai Sonata 6
6.8 сая ₮
3 цаг 33 минутын өмнө
2007 Toyota Prius 20
11 сая ₮
4 цаг 23 минутын өмнө
2006 Хятад Dong Feng
20 сая ₮
4 цаг 38 минутын өмнө
2012 Hyundai Экскаватор
200 саяас дээш ₮
4 цаг 39 минутын өмнө
2016 Хятад Ковш
90 сая ₮
4 цаг 39 минутын өмнө
2014 Toyota 4RUNNER
98,000 ₮
5 цаг 14 минутын өмнө
2012 Toyota Prius 41
18.5 сая ₮
5 цаг 27 минутын өмнө
2004 Isuzu Bighorn
7.5 сая ₮
5 цаг 36 минутын өмнө
2014 Toyota 4RUNNER
98,000 ₮
6 цаг 18 минутын өмнө
2018 Герман DAF Truck
44,000 ₮
6 цаг 53 минутын өмнө
2004 Toyota Landcruiser Prado 120
30 сая ₮
6 цаг 56 минутын өмнө
1995 Toyota Landcruiser Prado 120
30 сая ₮
6 цаг 59 минутын өмнө
2013 Suzuki Swift
8.9 сая ₮
7 цаг 1 минутын өмнө
2004 Nissan Terrano
16 сая ₮
7 цаг 10 минутын өмнө
2018 Герман DAF Truck
50,000 ₮
7 цаг 21 минутын өмнө
2006 Hyundai Starex
10 сая ₮
8 цаг 21 минутын өмнө
2009 Toyota Prius 30
13.8 сая ₮
8 цаг 28 минутын өмнө
2009 Toyota Prius 20
9 сая ₮
8 цаг 42 минутын өмнө
1996 Toyota Landcruiser Prado 77
18 сая ₮
8 цаг 49 минутын өмнө
2003 Nissan Murano
8 сая ₮
9 цаг 11 минутын өмнө
2010 Toyota Prius 30
14 сая ₮
10 цаг 21 минутын өмнө
2003 Toyota Tundra
40 сая ₮
11 цаг 33 минутын өмнө

сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Yгэн зар

Утас: 95523225
4 цаг 36 минутын өмнө
Утас: 90073777
4 цаг 43 минутын өмнө
Хуудсын эхэнд